Мэдээ

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсад орчин цагийн спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхэлсэн бие даасан бүтцийг  МАХН-ын төв хороо, Сайд нарын  зөвлөлийн 1960 оны 5-рсарын 5-ны өдрийн 214/144-р тогтоол байгуулахаар шийдвэрлэж улмаар  1961оны 3-р сарын 31-ний өдрийн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 93 тоот тушаалаар “Тамирчдад эмнэлгийн хяналт тавих эмнэлэг биеийн  тамирын диспансер”-ыг 1 их эмч, 1 эмнэлгийн дунд мэргэжилтэнтэйгээр анхлан байгуулсан түүхтэй.

        Харин Монгол Улсын Засгийн газрын 2019  оны №153 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд 2019 оны №335 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн үеийн БСШУСЯ-ны  БТСГ-ын Спортын анагаах ухааны албыг өөрчлөн зохион байгуулж, бие даасан бүтэцтэй болгохоор 2020  оны 04 сарын 15-ны өдрийн Засгийн газрын №136 тоот  тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны харьяанд “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийг УТҮГ хэлбэрээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ. 

Ийнхүү Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны харьяанд “Спортын анагаах ухаан,эрдэм шинжилгээний төв”-ийг бие даасан бүтэцтэйгээр байгуулахаар шийдвэрлэсэн  явдал нь  нийтийн биеийн тамир, мэргэжлийн спортыг орчин үеийн спортын  шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэхэд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.

Хавсралт файл

Нэр Файл
Файл Файл үзэх

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл