Мэндчилгээ

        Спортын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэхэд спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний чиглэлээр үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн спортын зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, нийт боловсон хүчнүүдийн хичээл  зүтгэлийн дүнд тэртээ 1961 онд байгуулагдсан “Эмнэлэг, биеийн тамирын диспансер”-ын XXI зууны залгамж халаа болгон “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийг 2020 оны 04 сарын15-ны өдөр байгуулахаар Монгол Улсын Засгийн газар №136 дугаар тогтоолыг баталж шийдвэрлэсэн  явдал нь  нийтийн биеийн тамир, спортыг орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурлан хөгжүүлэхэд оруулсан томоохон хувь нэмэр болсон юм. Уг тогтоолын дагуу 2020 оны 09 сарын 22-ны өдөр төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээж одоогоор нийт  21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

           Энэхүү төвийг бие даасан бүтэцтэйгээр ийнхүү байгуулсанаар САУЭШТ-ийн урт болон дунд хугацааны зорилт бодлого, үйл ажиллагааны үр дүнд биеийн тамир, спортын салбарт олон давуу талууд бий болох нь дамжиггүй.

      Монгол улс, дэлхийн бусад улсуудтай мөр зэрэгцэн  алхахад биеийн тамир, спортын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон улсын түвшинд хөгжүүлэх шаардлага байсаар  байгаа тул “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийн бодлого, үйл ажиллагааг цаашид амжилттай хэрэгжүүлэн спортын шинжлэх ухааныг улам бүр хөгжүүлэхэд биеийн тамир спортын салбарын зүтгэлтнүүд, эрдэмтэн, докторууд, судлаачид, багш, дасгалжуулагчид, тамирчид, бодлого хэрэгжүүлэгчдийн нягт хамтын ажиллагаа, дэмжлэг, харилцан ойлголцол хамгийн чухал хөшүүрэг байх болно.


Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга


ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Фото мэдээ

Ачаалж байна ..

Видео мэдээ

Ачаалж байна ..

Мэдээ, мэдээлэл

Ачаалж байна ..

Холбоос