Монгол Улсад орчин цагийн спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхэлсэн бие даасан бүтцийг МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1960 оны 5-рсарын 5-ны өдрийн 214/144-р тогтоол байгуулахаар шийдвэрлэж улмаар 1961оны 3-р сарын 31-ний өдрийн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 93 тоот тушаалаар “Тамирчдад эмнэлгийн хяналт тавих эмнэлэг биеийн тамирын диспансер”-ыг 1 их эмч, 1 эмнэлгийн дунд мэргэжилтэнтэйгээр анхлан байгуулсан түүхтэй.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны №153 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд 2019 оны №335 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн үеийн БСШУСЯ-ны БТСГ-ын Спортын анагаах ухааны албыг өөрчлөн зохион байгуулж, бие даасан бүтэцтэй болгохоор 2020 оны 04 сарын 15-ны өдрийн Засгийн газрын №136 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны харьяанд “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийг УТҮГ хэлбэрээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ.
Ийнхүү Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны харьяанд “Спортын анагаах ухаан,эрдэм шинжилгээний төв”-ийг бие даасан бүтэцтэйгээр байгуулахаар шийдвэрлэсэн явдал нь нийтийн биеийн тамир, мэргэжлийн спортыг орчин үеийн спортын шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэхэд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.